Сири дэх Оросын орон зайг АНУ нөхнө
2016-03-17

НҮБ болон АНУ-ын эрх баригчид Оросыг цэргээ эргүүлэн татсаныг сайшааж байна. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

 

Женев хотноо удирдагчид иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн асуудлаар уулзаж, тус улсын хямралаас гаргахаар хэлэлцэж байна. Уг уулзалтад АНУ-ыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцож буй бөгөөд тэрбээр ирэх долоо хоногт Сирийн асуудлаар Москвагийн эрх баригчидтай уулзахаар ОХУ-д айлчлахаар болсноо мэдэгджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Сирид цэргийн ажиллагаа явуулж буй цэргүүдээ эргүүлэн татах зарлигт гарын үсэг зурсан юм. Уг үйл явдалтай зэрэгцэн Керри, Москва хотноо ажлын айлчлал хийхээр болжээ. Керри “Оросууд зөв алхам хийлээ. Би Путинтэй биечлэн уулзах үеэрээ түүнд талархал дэвшүүлэх болно. Сири дэх Оросын орон зайг АНУ нөхөхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэсэн байна.  

 

Путиний зарлигийн дагуу өчигдрөөс эхлэн Сирид үүрэг гүйцэтгэсэн армийнхан тус улсыг чөлөөлж эхэлжээ. Цэргүүд хэдий Дамаскийг чөлөөлж байгаа ч оросууд Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах ажлаа умартаагүй хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Николай Панков мэдэгджээ. Тэрбээр “Сирийн газар нутагт Оросын цэргүүд хэсэгчлэн байрших болно. Бид хяналтаа сулруулаагүй, цохилтоо үргэлжлүүлэх болно” гэсэн байна.

 

Сирийг төлөөлөн Женевийн уулзалтад оролцож буй НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура “Таван жил үргэлжилж буй иргэний дайныг зогсоохын тулд олон улс итгэлцлийн гэрээний дагуу Сирид гал зогсоох гэрээг байгуулж чадсан. Сирийн ихэнх хэсэгт цэргийн ажиллагаа явуулж байсан Орос болон олон улсын цэргийн эвсэл гэрээний хэрэгжилтийн дагуу үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Хоёр долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Сирид нэвтэрлээ. Сүүлийн гурван жил хүмүүнлэгийн цуваа Сирийн хил дээр гацсан. Мөн Орос цэргээ эргүүлэн татсанаас олон улсын эвсэл илүү тайвнаар цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо. НҮБ, Оросын үйлдлийг сайшаах нь зөв” хэмээн мэдэгджээ.

 

Пентагон удахгүй Оросын цэргийн ажиллагааны талаарх өөрсдийн тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах гэнэ. Олон улс Оросыг Ассадын дэглэмийг хамгаалж, сөрөг хүчний дэмжигчдэд цохилт өгдөг хэмээн буруутгадаг билээ. ОХУ зургаан сарын дотор Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 2000 гаруй дайчин, олон тэрбум ам.долларын өртөг бүхий байгууламжийг устгасан байна.

 

“Амиа алдагсад бүгд хэт даврагч гэдэг нь баталгаагүй. Оросын цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд олноороо хохирсон” хэмээн Пентагон мэдээллээ. Мөн Оросын Батлан хамгаалах яам “Цэргийн ажиллагааны дэмжлэгтэйгээр “Халифын вант улс” бүлэглэл хүчээ алдаж эхэлсэн” гэсэн байна. Тагнуулчид хүртэл Оросын цэргийн ажиллагааны дараа тус бүлэглэлийн удирдагчид Сири болон Иракаас явж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.

 

“Америкчуудын байгуулсан олон улсын цэргийн эвсэл тус бүлэглэлийн удирдагчдыг гол байгаа болгож буй бол Оросчууд хэт даврагчдыг гол байгаа болгосон” хэмээн Путин мэдэгджээ. Олон улсын эвсэл нэг хүнийг устгахын тулд хэтэрхий их хугацааг зарцуулж буйг Путин шүүмжилсэн удаатай.

 

 

Женевийн уулзалтаар Сирийн асуудлаар голлон ярилцах ч эзэн нь тодорхойгүй байгаа цэргийн ажиллагааны талаар удирдагчид хэлэлцэж байна. Учир нь өнгөрсөн сарын эхээр Алеппо хотноо байрлах эмнэлэг болон иргэний байгууллагыг агаараас бөмбөгдөж, 30 хүний аминд хүрсэн билээ. Мөн гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэний дараа болсон Дамаскийн дэлбэрэлтийн эзнийг тогтоож, хариуцлага хүлээлгэхээр мэрийж байна.

 

“Алеппо хотноо Оросууд цохилт өгсөн” хэмээн Туркууд мэдэгдсэн ч уг мэдээллийг Москва эрс үгүйсгэсэн. Харин оросууд Дамаскийн дэлбэрэлтийг америкчууд үйлдсэн хэмээн НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ. Вашингтон уг асуудалд анхаарлаа хандуулан, мөрдлөгө явуулсаар байна. Шинжээчид Дамаск хотноо нэвтэрч чадахгүй байгаа учир хэргийн эзнийг тогтоож чадахгүй байгаа юм.  Мистура “Гэмтнүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно. Эдгээр халдлагын ард ямар ч хөрөнгөтөн улс байсан ч хариуцлагаа хүлээх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-18
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-18
Putiniig husegchid:
End zarim neg nohduud Putin shig terguuntei boliich geh yag unendee taa nariin songoson hun shuudee ene Eba chine
2016-03-17
ерөнийлөгчийн засаглалтай болцгооё:
ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол улс орон төвхнөж тайван амьдрахгүй ээ. НЭГ нь юм хийх гэхлээр ямар ч зөв алхам байсан нөгөө нь унагаана. Энэ тойргийг зогсоож байж л амгалан болно. Бас бодлого хэрэгжүүлэгч хүн 4 жил биш ядаж 7 жилээр сонгоогддог байвал зүгээр
2016-03-17
Зочин:
ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол улс орон төвхнөж тайван амьдрахгүй ээ. НЭГ нь юм хийх гэхлээр ямар ч зөв алхам байсан нөгөө нь унагаана. Энэ тойргийг зогсоож байж л амгалан болно. Бас бодлого хэрэгжүүлэгч хүн 4 жил биш ядаж 7 жилээр сонгоогддог байвал зүгээр
2016-03-17
Зочин:
Орос ах нар бол ах. Монголын хүн ам 18 сая хүрэхээс наана ахыгаа ах шиг хүндэлж явах хэрэгтэй.
2016-03-17
Зочин:
УКРАЙН ЯМАРЧ ХАМААГҮЙ. ОРОС УКРАЙНТАЙ БАЙЛДАХГҮЙ. ХАРИН УКРАЙНААР ӨӨРСДӨӨР НЬ ОРОСТОЙ НЭГДЭХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛНЭ.
2016-03-17
Зочин:
Их гүрнүүдийн наймаа. Бараг Украйнаар л байх даа
2016-03-17
зочин:
путин бол Орост дэээд тэнгэрээс илгээсэн их аврал юм. Монгол хүний заяа их юм даа гэсэн үг байдаг.Орос хүний заяа ч их юм. Ийм удирдагч заяаж л байдаг.Атаархаад үхмээр байна. Гэтэл бидэнд мүүнист пастор элээдорж байна.Ийм юмаар удирдуулж байгаа гэхээр ичиж үхмээр ч монголчуудын олонх энэ урвагчийг дэмжсэн гэхээр биднийг заяа нь хаяжээ.
2016-03-17
Зочин:
ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол улс орон төвхнөж тайван амьдрахгүй ээ. НЭГ нь юм хийх гэхлээр ямар ч зөв алхам байсан нөгөө нь унагаана. Энэ тойргийг зогсоож байж л амгалан болно. Бас бодлого хэрэгжүүлэгч хүн 4 жил биш ядаж 7 жилээр сонгоогддог байвал зүгээр
Зочин:
Цэргийн урлагийн хувьд ОХУ-ын арми ийнхүү Афганистан, Чеченээс хойш шинэ туршилт хийсэн гэж хэлж болохоор бол, олон улсын нэр хүндтэй тоймчид геополитикийн тоглолтод Путин болон Сергей Лавров, Шойгу нарын баг Америк тэргүүтэй өрнөдийнхнийг хөнгөхөн мадлахын сацуу дипломат зорилгодоо ч шуудхан хүрсэн хэмээн дүгнэж байна. Оросууд Исламын улс бүлэглэлийн эсрэг хүчгүйдсэн өрнөдийнхний эмзэг цэг дээр дөрөөлөн Сирид байлдааны ажиллагаа явуулсан. Улмаар Башар Ассадын байр суурийг ч бэхжүүллээ, өрнөдийнхөнд Орос гүрэн ямархуу хүчтэй байгаагаа ч тодорхой харуулж чадлаа хэмээн Гуардианд энэ тухай нийтэлсэн байна.
2016-03-17
Зочин:
ТЭГДЭГГҮЙ ЮМАА ЭРГҮҮ УХНА МИНЬ ТҮҮНЭЭС Ч ӨНДӨР ШАН ХАРАМЖ САУДЫН АРАБ АМЛАЖ БАЙСАН. ЖОН КЕРРИ ОРОСЫН ОРОН ЗАЙГ АВЧ ХАРАГДААЧ
2016-03-17
MONGOL:
MANAI ULS IIM PUTIN SHIG TURIIN TERGUUNTEI BOL YAMAR SAIHAN BAIHSAN BOL
2016-03-17
ыы:
СИРИЙГ украйнаар наймаалчиваа уу.Украйны эрх баригчид авилгалаараа бүх гадны банк хөрөнгө оруулагч Улстөрийн төслүүдийг нүүр бурууллаа.
2016-03-17