Оттог суллахыг шаарджээ
2016-03-17

АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 21 настай Отто Вармбиерийг улс төрийн зорилготой суртал ухуулгын зурагт хуудсыг хулгайлсан хэмээн буруутгаж, Хойд Солонгосын шүүхээс 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн юм. Залууг өнгөрсөн сарын 2-нд баривчилсан аж. АНУ-ын Засгийн газар оюутан залууг суллахыг шаардаж, Пхеньян руу албан бичиг илгээсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

“Оюутан залууг суллахгүй бол хориг арга хэмжээ авах болно” хэмээн АНУ-ын талаас мэдэгдсэн байна. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уг асуудлаар НҮБ-д суугаа Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Хойд Солонгос улс төрийн зорилгоор АНУ-ын иргэнийг шатрын хүү болгож байна” гэж мэдэгджээ.

 

Отто буудаллаж байсан буудлынхаа эзний ятгалаар зурагт хуудас хулгайлсан байна. Буудлын эзэн зурагт хуудсыг хулгайлсан тохиолдолд оюутан залууд 10 мянган ам.долларын үнэтэй машин өгнө гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хулгай хар мөртэй гэж.
2016-03-18
зочин:
АНУ-н иргэн гэхээр дэлхийн аль ч улсад юу дуртайгаа хийж болдог гэсэн дээрэнгүй үзлээ тэд огт тавихгүй юм.Манайд бол мүүнист пастор элээдоржийн толгой дээр баасан ч яах ч үгүй.
2016-03-17