Хойд Солонгост газар хөдөлжээ
2016-03-17

Хойд Солонгост өчигдөр орон нутгийн цагаар 12.30 цагт 2.2 баллын газар хөдлөлт болсон талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Газар хөдлөлт нийслэл Пхеньянаас 34 км-ийн цаана байрлах бүс нутагт болжээ.

 

Уг чичирхийллийг Өмнөд Солонгос “хиймэл” хэмээн мэдэгдсэн байна. Газар хөдлөлтийг “тэсэлгээний ажлын улмаас газарт үүссэн доргилт байж магадгүй” хэмээн Өмнөд Солонгосын талаас мэдэгджээ.

 

Ким Чен Ун газар хөдлөлт болохоос өмнө “Эрдэмтдийн гаргаж авсан жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ турших болно” гэж мэдэгдээд байсан юм. Тэрбээр НҮБ, АНУ болон Өмнөд Солонгосыг нэн даруй хоригоо цуцлахгүй бол Манхеттан хотод цөмийн зэвсэг хаяна хэмээн сүрдүүлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин