Хууль зүйн сайд хилчдээ эргэжээ
2016-03-17

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүсийн хамт энэ сарын 12-15-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт ажиллажээ.

 

Энэ үеэр тус аймгуудын нутаг дахь хилийн 0245, 0285, 0165 дугаар ангиуд болон зарим салбар, мөн хилийн боомтод ажиллаж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, хууль тогтоомж, яам командлалаас өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцсан байна. Мөн цаашид хил хамгаалалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах талаар тэмдэглэж, хилийн боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн холбогдох хууль хяналтын байгууллага, бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгчээ.

 

Мөн орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, хэрэгжүүлэх талаар чиглэл өгөв.

 

Б.Хүлэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                    

                                                                                                                         

 

Shuud.mn
Сонин хачин