Цаг ухрааж, урагшлуулснаар юу хожив?
2016-03-17

 

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө улс даяар цаг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжинэ. Манай улс анх Европын орнуудыг дууриаж 1985-1999 онд  цагийг урагшлуулж, ухрааж хэрэглэсэн.  Сайн, муу талыг нь бишгүй, ярьж, бичсээр больсон ч өнгөрсөн жилээс Засгийн газар дахин хэрэглэх шийдвэр гаргасан.  Ингэхдээ “Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор нарны гэрлийг ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх,  цахилгаан, эрчим хүч хэмнэх, гэмт хэргийн гаралт буурах гэхчлэн сайн талтай” гэсэн гоё үгс уриа  нь болж, хотын даргаас эхлээд тоть шиг давтаж байв. Тэгвэл, цаг ухрааж, урагшлуулснаар бид юу хожив? Энэ талаар тооцоо, судалгаа  байна уу?

 

Харамсалтай нь ийм амжилт гарлаа, тийм дэвшил авчирлаа гэсэн тоймтой тоо баримт алга. Бараан талын бас ч гэж эргэж харууштай мэдээллүүд харин байдаг юм байна. Манай улс аль 2006 онд цаг урагшлуулснаар 140 сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн гэсэн тооцоог Диспетчерийн үндэсний төв гаргаснаас хойш шинээр судалгаа хийгээгүй аж. Гэтэл энэ салбарын мэргэжилтнүүд, тухайлбал III цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны орлогч дарга, Санхүүгийн болон Эрчим хүчний хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Дорж гэдэг хүн  тухайн үед цахилгааны ямар ч хэмнэлт хийгээгүй, хэн ч тооцож гаргаагүй гэдгийг хэлсэн  байх юм.  Хөдөлмөрийн бүтээмж өссөн гэсэн аман яриа л байхаас яг ингэж өссөн гэсэн нэг ч  тоон үзүүлэлт алга. Бусад улс энэ талын судалгааг цогцоор  хийж  ирсний дотор ОХУ-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоож, хүн амын 75 хувь нь эрхтэн системийн хямралд орж, зүрх судасны өвчлөл өсдөг болохыг тогтоожээ.

 

Тэгвэл цаг шилжүүлс­нээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг болохыг хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва ярьж байна.

 

Гэмт хэргийн гаралт бууралтын тухайд нийт гэмт хэргийн 90 орчим хувь нь шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэсэн судалгаа байгаа ч цаг урагшлуулснаар хэргийн гаралт буурсан гэсэн тайлан мэдээлэл алга. Эрүүл мэндийн салбарт ямар нөлөөтэй болохыг тодруулахаар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг,  эрүүл мэндийн байгууллагуудаас лавлагаа авахад “Цаг урагшлуулж, ухраахтай холбогдуулж юм хэлмээргүй байна. Ер нь бол хавар, намрын улиралд зүрх судасны өвчлөл нэмэгддэг. Ачаалал ч  их байдаг” гэсэн хариу өгч байна.Улирлын байдалтай холбоотой юу, цаг урагшлуулж ухраах нөлөөлсөн үү гээд үзвэл  аль алиных нь нөлөө байх магадлалтай аж. Тиймээс  төр аливаа асуудлаар  муйхар шийдвэр гаргах бус  судалгаатай хандаж, эрдэмтэн судлаачдаа сонсч байвал яасан юм бэ. Цаг урагшлуулах шийдвэр гаргаснаас хойш юу хожсоноо тайлагнавал яасан юм бэ, Ерөнхий сайд аа.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаг урагшлуулж, ухрааснаар хийж бутээсэн юмгуй, наад маанагууд чинь худлаа тархи угаагаад байна! Уунээс болж ялангуяа бага насны хуухдууд их ядардаг, аргагуйшуудээ, еглее 7.30- н уед босч еглеений цайгаа уугаад цэцэрлэгт явдаг нялх амьтдыг унтаж амарч байх цагт нь хучээр сэрээж, байгалийн цагийн хуваарийг нь алдагдуулж эруул мэндээр нь хохироох бодлого явуулаад байгаа юм биш уу? Би л лав 1980-д оноос одоо хуртэл цаг урагшлуулсанаар хийсэн бутээсэн зуйлд ахиц амжилт гарсаныг мэдэхгуй юм байна! Одоо уед бол эрт ажил сургуулиасаа ирэх нь сайхан ч залуучууд челеет цагаа бар ресторан, элдэв балиар заваан зочид буудлаар л шоудаж, янхандаж енгереедег бочихоошивдээ! Цаг ухрааж, урагшлуулсаны ялгаа алга байнадаа!!!
2016-03-22
зочин:
ядаж л зун нар дээр бхад ажил тарна зөвшдэээээ малнуудаа
2016-03-18
Sda:
Yasan ch untax durtai yum
2016-03-18
zochin:
Хожихгүй яадийн битий балай балай юм яриад бай Энэ засгийн газрын ганц хийсэн юм нь л энэ юм Европын бүхийл орнууд цагаа урагш хойшлуулж байгаа ...Эн бол 100 хувь зөв...
2016-03-18
zochin:
khunii biokhemneleer toglokhoo bolioch ee, olon khun khyamarch bie makhboioroo khokhirch baikhad ediin zasgiin khemnelt gej yugaa yariad baaigaa yum be Tsag uragshillaa gekhed iim iim ur ashigtai bna gej khelj chadakh khen bnaa khudalch yum nuud khiij baikhaa olj yadaj khuneeree toglodogoo bolioch ee
2016-03-17
Зочин:
ОДОО МОНГОЛООР ДҮҮРЭН ИХ МЭДЭГЧ НАР, УРЬД НЬ БОЛОН ОДОО Ч ГЭСЭН ДЭЛХИЙН 198 ОРНЫ 160 ГАРИУ НЬ ӨВӨЛ ЗУНЫ ЦАГЫН ХУВААРЬТАЙ БАЙДАГ. БИДНИЙ ШҮТЭЭД ҮХЭЭД БАЙДАГ АМЕРИК, ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛС ОРНУУД Ч ГЭСЭН ЦАГАА ӨВӨЛ ЗУНЫ ХУВААРЬТ ШИЛЖҮҮЛЖ УРАГШЛУУЛЖ, ХОЙШЛУУЛДАГ. ХЭРЭВ ХОР УРШИГТАЙ БАЙСАН БОЛ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ОРНУУД ЧИНЬ ЦАГАА УРАГШАА ХОЙШОО БОЛГОХГҮЙ ДЭЭ.
2016-03-17
Zochin:
6 sariin hugatsaand oron dayar 1 tsag tsahilgaanaa hemnene gedeg asar ih hemnelt avchirch bga.tegeed ch zun 10 tsag hurtel gerel gegeetei bna gedeg bidend taatai bish gej uu?Gants huuhdee uiluulahgui argadaad asraad yavj chadahgui bol chyatsga tsarailaad gertee hevtej ba ta nar!
2016-03-17
Зочин:
АНУ, европын холбооны улсууд гээд бүх л улс хэрэглэж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд нарийн тооцоо судалгаа гаргахгүй байна гэж байхгүй. Зөв болоод л хэоэглэж байгаа. Хүүхэд өглөө босохгүй байна ч гэх шиг, эрт унтахгүй юу! Ажил амьдралаа зохицуулж ч чадахгүй бүх л юм болхоо байвал энэ төр засаг гэдэг бурууг бусдаас хайдаг арчаагүй болчижээ манайхан. Хямарсан энэ улсад 5 төгрөг ч хэмнэх хэрэгтэй байна гуйлгачингуудаа!
2016-03-17
зочин:
урагшилуулахаа зогсоо хүний эрүүл мэндээр тоглож ханахгүй юу нялх хүүхдүүдийн сэрж чадахгүй уйлаад байх нь сайхан байна уу
2016-03-17
Зочин:
Цаг урагшлуулснаар цэцрлэгийн жаахан хүүхдүүд өглөө босч чадахгүй уйлна.Товчхондоо тэдний нулимсыг барна. Нялх жаахан үрс болоод бага ангийн сурагчдыг ууртай болгоно. Хүний хэвшсэн биологийн цагийг хүчээр өөрчлөх нь бие организмд нь өөрчлөлт авчирна. Нас хэвийж яваа өгдлөө эрт ажилладаг хүмүүст өвчлөлт авчирна. Олон улсын нислэг болоод төмөр замын үйлчилгээнд хзндрэл гарна. Ихэнх улс оронд яг энэ шалтгаануудаар л Цаг өөрчлөхийг зогсоосон.Харин Манай засгийн газар л дуртайгаа хийдэг гэх үү эсвэл бүр хуучнаа сангалздаг гэх юм үү ?
2016-03-17
Зочин:
KHAMGIIN MUU , KHOGIIN ERUNKHII SAID BAINAA
2016-03-17
Зочин:
KHAMGIIN MUU , KHOGIIN ERUNKHII SAID BAINAA
2016-03-17
зочин:
сайханбалаг, хөдоөхөөрөө л балай юм хийдэг гар юмаа.
2016-03-17