Шиа Лабеф хуримаа хийнэ
2016-03-17

“Transformers” цувралын од, жүжигчин Шиа Лабеф тун удахгүй хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг жүжигчний агент баталсан байна.

 

29 настай жүжигчин залуу 2012 оны долоодугаар сараас өөрөөсөө зургаан насаар дүү, загвар өмсөгч Миа Гот гэгчтэй болзох болсон юм. Хос 2014 онд салцгаасан ч сарын дараа дахин нийлжээ.

 

“Шиа, Миа нар энэ амралтын өдөр хуримаа хийж магадгүй” хэмээн Америкийн  “Us Weekly” сэтгүүл мэдээлсэн байна. Тэд өнгөрсөн зул сарын баяраар сүй тавьцгаасан хэмээн жүжигчний менежер мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин