Жолиг дүрвэгсдийн баатар гэжээ
2016-03-17

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын элчийн хувиар өчигдөр Грекийн хил орчимд амьдарч буй дүрвэгсэдтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жолиг харахаар олон мянган дүрвэгч цугларч, дүрвэгсдийн асуудлаар Европын холбооны удирдлагуудтай уулзахыг уриалсан байна. Тэд жүжигчин бүсгүйг “Дүрвэгсдийн баатар. Баяр баясгалан” хэмээн тодорхойлжээ.

 

Хүүхдүүд жүжигчинд хандан “Та бол бидний баатар. Тиймээс биднийг битгий мартаарай. Биднийг хэн ч хүлээн авахгүй байна. Та бидний төлөө томоохон алхам хийгээрэй” гэж захисан байна.

 

Жоли мөн хил орчимд амьдарч буй дүрвэгсдийн асуудлаар тус улсын Ерөнхий сайд Алексас Ципрастай биечлэн уулзжээ. Ципрасыг дүрвэгсдийн эсрэг тавьж буй хоригоо зөөлрүүлэхийг хүсчээ. Жоли мөн Ливаны дүрвэгсдийн хуаранд амьдарч буй сиричүүдтэй уулзсан бөгөөд тэдний асуудлаар Ерөнхийлөгч Башар аль Ассадтай уулзах санал гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yagaad ch zuulruulj bolohgui ter siriin dainaa hurdan duusgaval taarna
2016-03-17