Хойд Солонгосын хөрөнгийг царцаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавих тогтоолд гарын үзэг зурсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ. Шинэ хоригийн дагуу АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын аж үйлдвэр, тээвэр, уул уурхай, эрчим хүч, санхүүгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын хөрөнгийг царцаахаар болжээ.
Обама энэ сарын 8-нд хойдын эсрэг хориг тавьж, тус улсад санхүүгийн туслалцаа үзүүлдэг 100 гаруй этгээдийн дансыг царцаасан билээ. Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хоригийг зөрчсөн хувь хүнд виз олгохоос татгалзахаар болжээ. Мөн удирдагч Ким Чен Уныг сүрдүүлгээ нэн даруй зогсоохыг Обама шаардсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ