Беларусьтай хамтран автобус угсрах үйлдвэр байгуулна
2016-03-17

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд В.И.Семашког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурной,  нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.   


Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь улсын Шадар сайд В.И.Семашко “ Би Монгол Улсад анх удаа айлчилж байна. Улаанбаатар орчин үеийн сайхан хот болон хөгжиж байгаад баяртай байна. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд манай улс хамтран ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагаа өргөн хөгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлье. Цаашид ч нийтийн тээврийн салбар, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад хамтарч ажиллахдаа таатай байх болно. Таныг Минск хотод зочлохыг урьж байна” гэв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Сонгуулийн дараа танай улсын нийслэл Минск хотод албан ёсоор зочилно гэдгээ хэлмээр байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх шинэчлэлтийн ажлыг дэмжин тусалж байгаад маш их баяртай байна. Бид Улаанбаатар хотод автобус угсрах үйлдвэр байгуулахаар ярилцаж байна. Энэ талаар танай улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковтой өмнө нь ярьж байсан. Уг ажлаа эрчимжүүлж хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.


Харин ноён В.И.Семашко Улаанбаатар хотод автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж, хоёр тал хоорондоо сайтар тохиролцож, харилцах ашигтай ажиллах хэрэгтэй гэдгээ уламжлав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дахин сонгогдоно гэдэгтээ ямар итгэлтэй байна баяр хүргэе дахин 4 жил дарга хийх болсонд
2016-03-18
Зочин:
Очиж очиж тийм хоцрогдсон улстай автобус хамтарч хийгээд байхдаа яадаг бна уул баатара наад буурал толгой чинь ер нь юм сэтгэж байна у буурал мянгуужин шиг худлаа шаагад метро барина эсвэл алдагдалтай экспрес галт тэрэг явуулаад одоо тэр хаана бна бодвол сэмхэн зарчихсандаа хотоор ч нээрээ тоглож бна даа
2016-03-18
За:
Хамтрах сайхан автобус монгол хүмүүс угсарч байгаагааг юу гэхэв та үүлээ хэдэн хувийг авхаар гэрээ хийснээ ил тод хэл
2016-03-17
Unen ug:
Nogoo Oros zovloltiin tehnikiig golood baidag ardchilagchid yasan be
2016-03-17
Зочин:
Белорусын тэтгэлэгээр сурч буй залуусдаа тэтгэлэг нэмэх хэрэгтэй байна, тэтгэлэг нь маш бага 30 доллар тэгээд 2 сар заримдаа 3 сар болж өгдөг, консул ямар үүрэгтэй байдаг вэ, хэн хаана ирэв ямарч сонирхох судлах зүйлгүй зүгээр цалин авсан хүмүүс байна, ядахдаа оюутануудтайгаа холбоотой сургуультай нь уулздаг байх хэрэгтэй байна.
2016-03-17
хэнд хэрэгтэй юм нэг юм хийсэн нэртэй хэдэн зоос :
рох
2016-03-17
ХЭХЭ:
ТЭР ЧИНЬ БАРУУНЫ ТЕХНОЛОГИ ШҮҮ ДЭЭ УУЛ НЬ ЧЕХҮҮДТЭЙ ХАМТАРСАН БОЛ САЙН БАЙСАН ЮМ ДАА
2016-03-17
Зочин:
Хаа очиж Белорус чинь тун гайгүй автобус хийчихсэн юм билээ
2016-03-17