Монгол Улс 2.6 террават сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй
2016-03-18

Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Эрчим хүчний яамнаас хамтран боловсруулсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайлангхүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” гэсэн энэхүү хамтарсан судалгааны үр дүн нь манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц боломжоо ашиглан эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх ямар их нөөц боломж байгааг тодорхойлсон бодлогын маш чухал баримт бичиг юм” гэв.

 

Уг тайланд дурдсанаар Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой юм.

 

Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний 7 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин