Дүрвэгчид эмх замбараагүй байдал үүсгэжээ
2016-03-18

Македон улсын хил орчимд байршиж буй дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дүрвэгсэд хоорондоо зодолдсон шалтгаан нь долоон настай охиныг хүчирхийлсэн хэрэгтэй холбоотой хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Сириэс цагаачлан ирсэн охин хоёр хоногийн өмнө халдлагад өртөж, хүчирхийлүүлсэн байна. Тэрбээр ус авахаар явж байхдаа дайралтад өртсөн гэнэ. Охины биеийн байдал хүнд байгаа бөгөөд Македоны эмч нар хагалгаа хийсэн байна. Тэгвэл охины гэр бүл болон тус улсын хил дээр байгаа дүрвэгсэд хүчингийн хэрэг үйлдсэн залууг барьж, цагдаагийнханд хүлээлгэн өгчээ. Залуу 24 настай бөгөөд Иракийн иргэн гэнэ.

 

Македоны Ерөнхий сайд “Охиныг хүчирхийлсэн эрэгтэйг хуулийн дагуу шийтгэх болно. Жигшүүрт хэрэг хийсэн бүхэн ялаа эдлэх болно. Хил дээр хүчингийн хэрэг гарна гэдэг үнэхээр эмгэнэлтэй” гэж мэдэгджээ. Тус улс өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон билээ. Ирэх долоо хоногоос хил дээр байгаа дүрвэгсдийг нутаг буцаах болохоо мэдэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин