Хилари дахин ялалт байгууллаа
2016-03-18

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон Миссоури мужид ялалт байгуулсан талаар “www.washingtonpost.com” мэдээллээ. Хилари 42 хувийн санал авч, ялалт байгуулсан бол Берни Сандерс 40.2 хувийн санал авч удаалжээ.

 

Эрх баригчид энэ долоо хоногт Флорида, Мичиган, Хойд Каролина болон Охайо мужид урьдчилсан санал асуулга явуулсан юм. Хилари Флорида, Хойд Каролина, Охайо мужид ялалт байгуулсан бол Мичиган мужид ялагдал хүлээсэн билээ.

 

Ирэх долоо хоногт тус намынхан Нью Йорк хот, Юта, Аризона, Висконсин мужид санал асуулга явуулах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин