Эрчүүд юу үзэх вэ
2016-03-18

“Цэргийн бодол”-д саатахуй

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 8-нд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсан. Мөн эл өдрийн 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт тоглосон юм. Тэгвэл эр цэргийн баярыг тохиолдуулан “Цэргийн бодол” тоглолтоо толилуулахаар болсон байна.

 

Тус тоглолт өнөөдөр 20.00 цагаас “Castle” клубт, 600 үзэгчид зориулан вип хэлбэрээр  зохион байгуулагдана. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

“Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэнэ

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжимчид  “Сэтгэлд хоногшсон дуунууд” концертыг тоглохоор болжээ. Тоглолтод Баян монгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрхи шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дууг толилуулах аж. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцох юм байна.

 

Тоглолтыг өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

 

“Хаврын найраг” тоглолт

МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хаврын найраг” тоглолт энэ сарын 14, 16-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд болсон. Энэ сарын 19-нд буюу маргааш  19.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд дахин тоглох нь ээ.

 

“Сенсацитай хосууд”-тай хөгжилдөж болно

Хошин урлагийн “Шинэ үе” продакшн хоёрдугаар сарын 27-нөөс өдөр бүр “Сенсацитай хосууд” хошин шоу тоглолтыг толилуулж байна. Тус тоглолт маргааш “Соёлын төв өргөө”-нд 19.00 цагт болно.

 

“Хотын болзоо”-нд уръя

Дуучин Т.Солонго Цэрэг эрсийн баярт зориулан "Хотын болзоо" бие даасан тоглолтоо энэ өдөр тоглох  гэж байна.

 

Тоглолтод дуучин Т.Солонго өөрийн бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна түүнтэй хамтран дуулсан хамтлаг дуучид урилгаар оролцох аж. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Дашдондог, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, Sweetymotion  хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ж.Буянаа болон Э.Энхзол нар хамтран дуулах нь ээ.

 

Тоглолт энэ өдрийн 20.00 цагт “Salm” пабд болно.

 

“Надад үлдсэн найз” таниарай

Увертюра" хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзикл тоглолтыг эр цэргийн баярт зориулан тайзнаа дахин тавихаар болжээ.Тоглолтын зохиолчоор "Милл" кино компанийн зохиолч Д.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан ажиллах бол дүрүүдэд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар тоглох аж.

 

"Надад үлдсэн найз" мюзиклыг энэ өдөр “Тусгаар тогтнол”-ын ордонд болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
taichih uzuulber doromjilson yavdal bolno
2016-03-18