Путин 33 тэрбумыг Сирид зарцуулжээ
2016-03-18

ОХУ Сири дэх цэргийн ажиллагааны зардлаа тооцжээ. Энэ талаар “www.bloomberg.com” мэдээллээ.

 

Олон улсын тоймчид энэ долоо хоногийг Сирийн долоо хоног хэмээж байна. Учир нь тус улсад цохилт өгч байсан ОХУ цэргээ эргүүлэн татсан бол Женев хотноо НҮБ-ын санаачлагаар олон улс тус улсын асуудлаар хэлэлцэж байна. Женевийн уулзалт өнгөрсөн сарын 25-нд эхлэх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас энэ сарын 14-нд эхэлсэн. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сири дэх цэргийн ажиллагааны зардлаа 33 тэрбум рубль хэмээн үнэлжээ. ОХУ өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн Сирид цохилт өгсөн. Кремль цэргийн ажиллагаанд зарцуулсан уг хөрөнгийг 2015 оны Батлан хамгаалах зардалд хээрийн сургуулилт болон байлдааны бэлтгэлд зориулан тусгажээ.

 

Путин “Бид олон тэрбум рублийг Сири дэх цэргийн ажиллагаанд зарцуулсан. Бид хэт даврагчдын хүчийг сулруулахын тулд бүхий л бололцоогоо ашигласан. Оросын цэргийн ажиллагааны дэмжлэгтэйгээр Сирийн зарим бүс нутагт энхтайван тогтсон. Цэргийн ажиллагаан дор терроризмыг нухчин дарах зорилго тавьцгаасан. Бид энэхүү зорилгоо нэр төртэй биелүүлсэн хэмээн үзэж байна. Орос хэдий цэргээ эргүүлэн татаж байгаа ч Сирийн тусгаар тогтнолыг хамгаалах ажлаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

 

 

Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэнийхээ дараа Сирид алба хааж, эх орондоо ирсэн цэргийн албан хаагчдыг Кремлийн ордондоо хүлээн авч, талархал илэрхийлжээ. Тэрбээр 700 цэргийн албан хаагчийг хүлээн авч, 13 хүнийг төрийн одонгоор шагнаж, ОХУ-ын баатар цолоор дөрвөн хүний энгэрийг нь мялаасан байна. Эдгээр албан хаагчид энэ сарын 15-нд Сирийн Латакиа хотоос Москва хотноо иржээ.

 

Путин Сири дэх цэргийн ажиллагаанд оролцсон хүмүүсээ сайшааж, зардлаа тооцож байх үеэр Женев хотын уур амьсгал ширүүхэн байна. Учир нь Сирийн Засгийн газрын төлөөлөгчид сөрөг хүчнийхэнтэй уулзахаас татгалзсанаас болж НҮБ хэцүүхэн байдалд оржээ. Сирийг төлөөлөн уг уулзалтад оролцож буй НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагуудад хандан “Сирийн иргэний дайн хэдэн жил үргэлжлэх юм бэ” хэмээн бухимджээ.

 

Засгийн газрынхан сөрөг хүчнийхэнтэй нүүр тулан уулзахаас татгалзсан шалтгаанаа “Террористуудтай шууд яриа хэлэлцээр хиймээргүй байна. Иргэний дайны хариуцлагыг хүлээж, албан ёсоор уучлалт гуйх хүртэл тэдэнтэй уулзахгүй” хэмээн тайлбарлав. НҮБ, Засгийн газрын төлөөлөгчдийг Женевийн уулзалтыг зогсоож магадгүй хэмээн сэрэмжилж буйгаа мэдэгджээ. Иргэний дайныг санаатай дэгдээсэн хэрэгт буруутгагдаад буй сөрөг хүчнийхэн өдөр, шөнө гэлтгүй Засгийн газрын төлөөлөгчидтэй биечлэн уулзахыг зөвшөөрсөн ч “Бидний хүлээх цаг хугацаатай. Хугацаа явж эхэллээ” хэмээн мэдэгджээ. Хэрвээ уг уулзалтаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол Женевийн уулзалт дахин хойшлох эрсдэлтэй байна.

 

Уг уулзалтад уригдаагүй Сирийн Курдын нам Иракийн хойд хэсэгт өөрсдийн засаг захиргаагаа зарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Туркийн хил дагуух 400 км үргэлжлэх газрыг курдууд хяналтадаа авсан болохыг Курдын Ардчилсан эвсэл намын тэргүүн мэдэгджээ. Тэрбээр “Женевийн уулзалтад биднийг урих ёстой байсан. Та бүхэн алдаа гаргалаа” гэж мэдэгдсэн байна.

 

НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура болон  Гадаад хэргийн сайд Валид аль-Моуалем нар.

 

Туркийн эрх баригчид Анкара хотноо гарсан дараалласан халдлагыг буруутанг курдууд хэмээн мэдэгдэж, энэ долоо хоногийн эхээр агаараас цохилт өгч, хариугаа авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
охидуудаа хэлэхэд цэрэгт явсан эр хүн сайн нөхөр болно шүү,кк кк
2016-03-19
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү 122.201.19.86 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-18
Zochin:
Orosiin ard tumnii ene ikh mungiig ingej zarah ny lav ard tumend ny ashiggui , teheer ene bol tsever neftiin zah zeeliin teleeh dain bailaa
2016-03-18