Хүн амины онц ноцтой хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Хүн амины ноцтой хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Сүхбаатар аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг энэ сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцээд З, Ө нарыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан байна.
Мөн уг хэргийг гарах үед З, Ө нартай цуг байсан О-г бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамруулж, ялаас өршөөн хэлтрүүлжээ.
Хэргийг сөхвөл, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 2014 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарч тус сумын харьяат С-н амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироож, улмаар сумын төвөөс гарган, хээр аваачиж цогцсыг нь нуусан хэргийг Хэнтий аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй З, Ө нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ