Тамирчид осолд орж, гурав нь нас баржээ

Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцохоор явсан 6 тамирчин автын осолд орж 3 нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэд энэ сарын 17-ны шөнө Улаанбаатар хотоос гарсан аж.
Одоогоор гурван тамирчны биеийн байдал хүнд гэмтэлтэй, Өвөрхангай аймгийн эмнэлэгт байна.
Тэд энэ сарын 19-20-нд Улаанбаатар хотод болох D зэрэглэлийн сонирхогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн ч "нутгийн тэмцээндээ оролцохоор боллоо" гэсэн мэдээг утсаар өгөөд явсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ