Рианна: Хэн нэгэнтэй адилхан хувцаслахыг үзэн яддаг
2016-03-18

Дуучин Рианна “Vogue сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны хувцаслалт үнэхээр өвөрмөц юм. Бусдаас өөр байх тийм гайхалтай гэж үү.

 

-Тиймээ. Би хэн нэгэнтэй адилхан хувцаслахыг үзэн яддаг. Би бол Рианна. Би цор ганц. Тиймээс бусадтай адилхан байх, хэн нэгнийг дуурайх хэрэггүй. Цор ганц байна гэдэг гайхалтай. Би бол ганц хувь.

 

-Рианна ганц хувь гэдэгтэй бүгд санал нэгдэх байх. Хүүхэд байхдаа хэн нэгнийг дуурайж байгаагүй гэж үү. Би жишээлбэл, Жулия Робертс шиг уруултай болохыг мөрөөддөг байлаа?

 

-Анжелина Жолигийн уруул ч гэсэн гайхалтай. Сайн санахгүй байгаа ч дуртай жүжигчид байсан. Нэгнийх нь үсний засалт, өөр нэгний нүүр будалт гээд л дуртай зүйлээ нэг нэгээр дуурайдаг байсан. Харин нэг хүнийг 100 хувь дуурайж үзээгүй.

 

-Дахин нэг загвартай холбоотой зүйл асуумаар байна. Та улаан хивсний ёслолд ирэхдээ тун өвөрмөц, нэг үгээр содон даашинз болон хослолтой ирдэг?

 

-Миний бурхан бол загвар зохион бүтээгчид.

 

-Гэхдээ таны улаан хивсний ёслолд өмссөн хувцас тэр дороо л интернэт хэрэглэгчдээс шүүмжлэл хүлээн авдаг. Таны бурхад бага зэрэг буруу ажиллаад байна уу. Эсвэл тэдний бодолд та нөлөөлөөд байна уу?

 

-Мэдэхгүй юм. Тэдний загвар надад таалагддаг. Хэрвээ надад таалагдахгүй бол би өмсөхгүй шүү дээ. Хэдий та нарт онцгүй харагдаж байгаа ч надад бол таалагдсан.

 

-Та олон загвар өмсөгчтэй найз. Тэднээс хувцас загварын талаар суралцах бодол байна уу?

 

-Хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.

 

 

-Та сүүлд Дракетай хамтран “Ажил” гэх дуугаа гаргасан. Тун цоглог хэмнэлтэй, гайхалтай дуу болсон байна лээ. Одоогоор олон улсын дууны чартуудыг тэргүүлж байгаа.

 

-Тиймээ. Клипний зураг авалт эхэлсэн цагаас дуу гаргах ажлыг олон нийтээс их нууцалсан. Сайн бүтээл гаргахын тулд нууцлал хэрэгтэй.

 

-Драке та хоёр өмнө нь болздог байсан. Хэдий та хоёрын хайрын түүх удаан үргэлжлээгүй ч уран бүтээлчдийн хувьд хамтрагчид болжээ?

 

-Энэ залуу гайхалтай уран бүтээлч. Түүнтэй хамтарсан учир энэ дуу амжилт олж байгаа байх. Хэдий би ганцаараа алдар нэртэй болж байгаа ч миний ар талд асар олон хүн зүрх сэтгэлээрээ ажиллаж байна.

 

-Байнга гарч буй худал цуурхал эвгүй санагддаггүй юу. Та хоёрын талаар гарсан мэдээллийг хамтдаа байхдаа унших, үзэхэд. Залуу хүмүүст энэ бүхэн дарамттай байдаг шүү дээ?

 

-Бүх зүйлийг хөгжилтэй байдлаар хүлээн авдаг. Бид хоёрыг уран бүтээлд хамтрагчид болоход хүн бүхэн л холбож, элдвээр бичиж байсан. Заримдаа энэ бүх мэдээлэл үнэн байгаасай гэж хүсэх үе байсныг үгүйсгэхгүй. Би эр хүнд өмнөх шигээ итгэхээ больсон. Драке бол сайн залуу. Гэхдээ хайртай залуугаа болгохыг хүсэхгүй байна.

 

-Крис Браунаас салаад олон залуутай нэр холбогдсон. Та 28 настай. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

 

-Мэдэхгүй юм. Одоогоор хайр, дурлал болон гэр бүл гэхээсээ амжилттай уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.

 

 

-Олон нийт алдартай уран бүтээлчдийг их холбодог. Энэ бүхэн дарамт болсон үе бий юу?

 

-Бий. Жүжигчин Леонардо де Каприотой холбоход миний дургүй хүрсэн. Би энэ залууг хүндэлдэг, тоглосон киног нь үзэх дуртай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин