“Оройн дээд”-д саатаарай
2016-03-18

 

Театр урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза 2016” наадам ирэх тавдугаар сарын 15-21-ны өдрүүдэд болно. Тус наадамд "Оройн дээд" дуулалт жүжиг нэр дэвшжээ. Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид эл жүжгийг  өнөөдөр 17.00 цагт чуулгын тайзнаа тоглох гэж байна.

 

Энэхүү үндэсний түүхэн бүтээлийн цомнолыг Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Төрбат нар туурвиж, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулан тавьжээ. Дуулалт жүжгийн хөгжмийг ҮДБЭЧ-ын морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваа бичиж,  удирдаачаар тус чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар ажиллаж байна.

 

Дуулалт жүжигт 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж, шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, ноёд тайж нар болон Богд Жавзандамба хутагт жүжгийн гол дүр юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
suhbaatar
2016-03-18