Орост онгоц осолдож, 62 хүн амиа алджээ

ОХУ-ын Доны Ростов хотноо “Flydubai” компанийн “FZ981” онгоц осолджээ. Ослын улмаас 62 хүн амиа алдсан байна. Осолдсон онгоц баасан гаригийн 22.37 цагт хөөрч 1.40-д газардах байсан гэнэ.
“TASS” агентлаг “Ослын газар 500 гаруй хүн, 60 гаруй машин техник ажиллаж байна” гэж мэдээлжээ.
“Агаарын хөдөлгөөний хяналт болон орон нутгийн онцгой байдлын алба “FZ981” онгоц үзэгдэх орчин муу байсны улмаас хоёр дахь удаа буух оролдлого хийж байхдаа осолдсон” гэсэн байна. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа боловч үзэгдэх орчин муу байсны улмаас нисэх зурвасаас 50-100 метрийн наана осолдсон гэдэг урьдчилсан таамаг дэвшүүлээд байна.
Онгоцны зорчигчид нь бүгд ОХУ-ын иргэд байжээ. Харин багийн долоон гишүүний зарим нь гадаадын иргэд байсан гэнэ. Ослын бичлэгээс харахад онгоц газардах үедээ дэлбэрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ