Путин эмгэнэл илэрхийллээ
2016-03-20

 

ОХУ-ын Доны Ростов хотноо “Flydubai” компанийн “FZ981” онгоц осолдсон билээ. Ослын улмаас багийн долоон гишүүн болон 55 зорчигч бүгд амиа алдсан юм.

 

Урдчилсан байдлаар онгоц үзэгдэх орчин тааруу байсны улмаас осолдсон гэжээ. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч В.Путин ослын газарт очиж, ослоор амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн  тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр мөн ослын газар ажиллаж буй бүх хүмүүсийг хохирогчдын гэр бүлээс мэдээ, мэдээлэл нууцлахгүй байхыг уриалсан байна.  Путин “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Гашуудаж байна” гэж мэдэгджээ.

 

Мөрдөн шалгах товчооны төлөөлөгч Оксана Ковризная “Үзэгдэх орчин тааруу байсны улмаас онгоц осолдсон байх магадлалтай. Осол нисгэгчийн алдаанаас болсон. Мөн техникийн алдаа гарсан байх магадлалтай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин