Хэт даврагчид Синай хойгт халдлага үйлджээ
2016-03-20

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Египетийн Синай хойгийн Ил Эриш хотын боомт дээр алан хядах ажиллагаа зохион байгуулжээ. Тус бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан уг халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.

 

Халдлагын улмаас 13 хүн амиа алджээ. Албаны хүний мэдээлснээр “Халдлагаар амиа алдагсад бүгдээрээ цагдаагийн албан хаагчид” гэсэн байна.

 

Гэрчүүд “Амиа золиослогч этгээд автомашины дэргэд өөрийгөө золиослосон” гэжээ.

 

Египетийн Дотоод хэргийн яам уг алан хядах ажиллагааны дараа тус боомтын ойролцоо байрлах боомтуудын үйл ажиллагааг зогсоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин