НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
2016-03-20

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны долоо дахь тохирол өнөөдөр  МҮОНТ-ээр 19:30 цагт шууд явагдана. Энэ удаагийн  тохирлоор гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх НӨАТ-ын баримтыг хамруулах юм.

 

Хэрвээ таны баримтын найман орон тохирвол 100 сая төгрөг хожих бөгөөд супер азтан энэ долоо хоногт 400 сая төгрөг хожих эрхтэй гэдгийг www.ebarimt.mn сайт онцолсон байна. Өнөөдрийн байдлаар тус сайтад хэвлэгдсэн нийт есөн сая 237 мянга 324 баримт бүртгэгджээ. Харин баримт хэвлэх цэг 33 мянга 446 болж өмнөх саруудаас нэмэгдсэн байна. Хоёр долоо хоногийн өмнөх буюу гуравдугаар сарын 6-ны өдрийн тохирлоор нийт  11 баримтад дөрвөн сая төгрөг таарсан. Харин түүний өмнөх долоо хоногт хоёр азтан тус бүр 20 сая төгрөг хожсон билээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Une usgusun buruu bodlogo manaihan teheg um daa
2016-03-20
Зочин:
Авилга хээл хухууль хулгай луйвар ихссэн энэ нийгэмд суглаа шудрага явагдана гэдэгт итгэх хун байхгуй байх
2016-03-20