
Яаралтай тусламжийн төвд шинэ машин нэмж олгохоор энэ жил нийслэлийн төсөвт 2.1 тэрбум төгрөг суулгажээ.
Энэ мөнгөөр түргэн тусламжийн 30 машин авахаар төлөвлсөн байна. Харин хаанаас, ямар компани оруулж ирэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийнхэн аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулсны дараа тодорхой болох юм.
Яаралтай тусламжийн төв нь одоогоор 31 машинтай ч үүнээс 27 нь иргэдийн эрүүл энхийн манаанд үйлчилдэг байна.
Хэдийгээр түргэний машиныг ийнхүү 30-аар нэмэгдүүлэх гэж байгаа ч хүн амын талаас илүү хувь нь суурьшсан нийслэлийн иргэдэд хүртээмжтэй биш бөгөөд цаашид хоёр дахин өсгөх шаардлагатай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ