Халдлагатай холбоотой этгээдийг баривчилжээ
2016-03-21

Туркийн Истанбул хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг Истилкяль гудамжинд энэ амралтын өдөр нэг этгээд амиа золиослосон билээ. Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн амиа алдаж, 37 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн дунд АНУ болон Израйль улсын иргэд байгаа юм. Тэгвэл уг халдлагатай холбоотой этгээдийг Истанбулын цагдаагийнхан баривчилсан байна.

 

Эрх баригчид Истанбулын халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байх магадлалтай хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Одоогоор баригдсан этгээд хэт даврагч эсвэл курд эсэх нь тодорхойгүй байгаа юм. Олон нийт энэхүү халдлагын цаана Курдын ажилчны намынхан байгаа хэмээн сэрдэж байна. Учир нь тус намын дэмжигчид Анкара хотноо дараалласан халдлага үйлдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин