Өнөөдөр ”Дэлхийн Яруу найргийн өдөр”
2016-03-21

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан.

 

Монголын Соёл Яруу Найргийн Академи  дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг.Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан. Мөн яруу найргийн өдрийг угтаж Монголын Соёл Яруу Найргийн Академиас жил бүрийн гуравдугаар сард зохиолч, яруу найрагчдын дунд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд авиралт хийх болжээ.

 

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх  боломжтойг онцолж буй хэрэг билээ.

 

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг. Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд  хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.

Shuud.mn
Сонин хачин