АН-тай хийсэн гэрээгээ МАХН дүгнэнэ
2016-03-21

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга, тус намын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням нар мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт хуралдсан тус намын Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулав.

 

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, гурван ажлын хэсгийн байгуулжээ.

 

  1. МАХН, Монголын ногоон намтай сонгуулийн эвсэл байгуулах  асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахлахаар болжээ. Харин гишүүдэд нь тус намын нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, Б.Эрдэнэбилэг нар ажиллах аж.
  2. МАХН-АН-ын хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах тухай асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг МАХН-ын дэд дарга Ц.Цолмон ахалж, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нар ажиллана.
  3. МАХН, МАН-тай сонгуульд нэг эвсэл болж оролцох эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг Ч.Улаан ахалж, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар гишүүдээр нь ажиллахаар болжээ.

 

Үүнээс гадна Гүйцэтгэх товчооныц хурлаар тус намын Хяналт, ёсзүйн хорооны мэдээллийг сонсч, дотоод сахилга, хариуцлагын асуудлаар зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар тодрууллаа.

 

-Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн намын сахилга, хариуцлагын тухай тодруулаач. Тухайлбал ямар хүмүүст хариуцлага тооцов?

 

  • Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням: Ёсзүйн хороо намын дүрэм, мөрийн хөтөлбөрөөс эхлээд намаас чөлөөлж, томилох боловсон хүчний асуудлыг хариуцан ажилладаг. Үүний хүрээнд зарим хүний асуудлыг хэлэлцсэн. Энэ хурлаар бид ЭМС-ын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын асуудлыг авч хэлэлцсэн. Түүний намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэж, гүйцэтгэх товчоо саналыг оруулсан. Удахгүй бид Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга байсан С.Дашдондог, УИХ-ын дэд дарга Л.Цогийн тухай асуудлыг хэлэлцэж, танилцуулна.

 

  • Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Намын удирдлагууд асуудалд маш тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Г.Шийлэгдамба өөрөө өргөдлөө ч өгсөн байсан. Мөн намын дүрмийг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс шаардлагатай хүмүүст хариуцлагыг хатуу тооцно. С.Дашдондог, Л.Цог нарын асуудлыг ойрын үед шийдвэрлэхийг манай гишүүд шаардаж байгаа.

 

-Хариуцлага тооцно гэхээр зөвхөн албан тушаалаас нь чөлөөлөөд орхих уу. Намын дүрмэнд юу гэж заасан байдаг бол?

 

  • Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүн гэсэн намын сонгуульт албан тушаалууд байдаг. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөхөөс гадна Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүнээс огцруулах арга хэмжээ авагдана. Ёсзүйн хороон дээр шалгагдаж байгаа бусад нэр бүхий хүмүүст ч хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа намын гишүүдийн байр суурийг хүндэтгэн үзнэ. Тиймээс Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг ойрын хугацаанд оруулж шийднэ.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
махн гэж урваач шарваач долоогч нар цугласан яс горьдсон золбин эрлийз муу нохосын бөөгнөрөл.цолмон урвагч батлан хамгаалах сайд хийхээр цэрэг дарга генёралууд бас л урвагч нартай хамсаатан болох уу.
2016-03-22
Зочин:
shudarga bain geed ta nar eruul mendiin saidiig tomiloogui um hiisengui dee
2016-03-21
Зочин:
Mongoliin uls toriin 3 dagch tom huchin bish geed helcheech MAXH bish ym bol oor hen bgaa ym?
2016-03-21
Зочин:
Намаа хатдаа. Та нар худлаа амлаж 2012 сонгогдсон. Одоо та нарыг хэн ч сонгохгүй. Ялангуяа энхбаярыг бол дахиж хэзээж ч сонгохгүй. Авлигалын загалмайлсан эцэг
2016-03-21
Зочин:
Зөв. Намаа цэвэрлэх хэрэгтэй иймэрхүү өөрийнхөө ашиг сонирхолын төлөө хэнийг ч юуг ч худалдаж идэхээс сийхгүй иймэрхүү хүмүүсийг намаасаа хөөх хэрэгтэй.
2016-03-21
Зочин:
Өмхий энхбаярын бөгсийг долоож амьдардаг нөхдүүд. Монголыг хагалган бутаргагчид. 2016 та нарыг хэн ч сонгохгүй
2016-03-21