Эвслийн гишүүнийг соливол гэрээгээ хүчингүй болгоно
2016-03-21

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь “Шударга  ёс” эвслийн бүлгээс гарах тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан “Шударга ёс” эвсэл дэхи МАХН, МҮАН-ын дарга нар байр сууриа илэрхийлэн хамтарсан  мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд  Л.Цог Г.Уянга нар шийдвэрээ гаргахын өмнө эвсэл, намын  удирдлагууд, нөхөдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцолгүй, улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийсэнд харамсаж байна. “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид ч үйл ажиллагаагаа явуулах хууль эрхзүйн чадамжтай байгаагаа мэдэгдье.  Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг тогвортой байлгах бодлого хэвээр байгааг дурдаад “АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа эвслийн аль нэг гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно” гэдгийг мэдэгдсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 xujaa 26 jil mongoliig samarlaa daa, ed nariin xiiseneer bol mongol mandan badrax bailaa, xulxi xujaanuud
2016-03-22
Зочин:
Бас авилгагч авгай хуухэн солигч байх хэрэгтэй
2016-03-21
Зочин:
Та улс торч болох хусэлтэй бол та хулгай луйвар хийж худлаа ярьж сурах хэрэгтэй гэдгийг эд нар ард бидэнд харуулж байгаа
2016-03-21
Д.Ганхуяг:
Энэж Энхсайхан саяхан Энхбаярыг барьж хорих нь зүйтэй гээд байсан бус уу. Яг үнэн нүүр царай нь энэ шүү дээ. Түүнийг эх орноосоо урвасан гэж хуулийн байгууллдагад өгсөн нь үндэ.стэй волж байна.
2016-03-21
Зочин:
Энэ намуудад албан тушаал л хэрэгтэй юм байна л даа
2016-03-21