Ослын улмаас 1 хүний амь эрсдэж, 14 хүн гэмтжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Налайхын замд өчигдөр орой зам тээврийн осол гарч хүний амь эрсэджээ.
Канад хаусын урд замд Э жолоочтой "H.Sonata" маркийн авто машин, "Морь барьдаг" ХХК-ийн "H.Aero city -540" маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж, осулын улмаас зорчигч 37 настай эрэгтэй Б нас барж, 14 хүн гэмтсэн байна.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах. Өөрсийн болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой явж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникиийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж яваа үедээ хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ