Монгол хүн сансарт ниссэн өдөр

Гуравдугаар сарын 22. Өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Байконурын сансрын буудлаас БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт хөөрч "Салют-6" сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн анхны Монгол, Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ