“Safety & Health” экспо 25-нд эхэлнэ
2016-03-22

Монголд анх удаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн “Safety & Health Expo” 2016 арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болно.

 

 

Тус арга хэмжээний зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааны бодлого, чиглэлийн талаар мэдээлэл авах, ХАБЭА-н шилдэг туршлагыг хуваалцаж, харилцан хамтын ажиллагааг дэмжих замаар аж үйлдвэрийн салбарт гарч буй осол, бэртэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

 

“Safety&Health Expo” 2016 арга хэмжээ нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: 

 

  • Экспо – Байгууллагуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагааны танилцуулга

Үзэсгэлэн арга хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 40  байгууллага оролцоно. 

 

  • Зөвлөгөөн – Салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн 14 шилдэг илтгэл, хэлэлцүүлгүүд явагдана. Илтгэлийн сэдэв нь дор дурьдсанчлан цаашид өсөн нэмэгдэх болно. Үүнд:

Байгууллагын ХАБЭА-н шилдэг туршлага
Шат тавцан бусад хэрэгсэл дээр өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
Хөдөлгөөнт машин механизмтай хэрхэн ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
Зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал

 

  • Нетворкинг – Хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах. Экспо арга хэмжээний үеэр сонирхсон ирсэн зочид, төлөөлөгч нар мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлцэл хийх өргөн боломж бий болох ба зохион байгуулагчдын зүгээс нөхцөл бололцоог хангаж өгнө.

 

Арга хэмжээг Сэйфти Ресоурс Монголиа ХХК, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хамтран зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин