Нийгмийн даатгалын байцаагчдын зөвлөгөөн үргэлжилж байна
2016-03-22

Сумын нийгмийн даатгалын байцаагчийн улсын анхдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөнд нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх ажлыг анхан шатны нэгж дээр зохион байгуулдаг сумын нийгмийн даатгалын 459 байцаагч, орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, ХАХНХЯ болон НДЕГ-ын холбогдох албаныхан нийлсэн 500 гаруй хүн оролцож байна. 

 

Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу зөв тогтоон олгох болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг мэргэшүүлэн сургаж, чадавхжуулах нь чухал ба үүнд энэ удаагийн зөвлөгөөн чухал ач холбогдолтой юм. 


Энэхүү улсын анхдугаар зөвлөгөөн нь Улсын Их Хурлаас 2012-2016 онуудад нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, нийгмийн даатгалын байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудыг дүгнэн ярилцаж, цаашид хийх ажил, зорилгоо тодорхойлж байгаагаараа ихээхэн онцлогтой. 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулж буй тус сургалт, зөвлөгөөнийг нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль журамд орсон өөрчлөлт, шинээр батлагдсан хуулиуд болон нийгмийн даатгалын шинэ үйлчилгээ, үйлчилгээний маркетинг, төрийн байгууллагын менежмент гэхчилэн олон сэдвийн хүрээнд зохион байгуулж зөвлөгөөний үр дүнг нэгтгэн зөвлөмж гаргах юм байна. 

 

 


Дашрамд дуулгахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2015 оны эцсийн байдлаар 799.8 мянган албан журмын, 189.2 орчим мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 362.8 мянган тэтгэвэр авагчид сар тутам тэтгэвэр, 215.7 мянган даатгуулагчид тэтгэмж олгож, 4.6 сая даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн давхардсан тоогоор 5.2 сая даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж буй аж.

 

Б.Хүлэг


 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Mendbayar gej selengiin garaltai tatvaraas ashiglaengaar halagdsan ene balai avgai daatgaliin salbariig zavhruulj bgaag holbogdoh humuus shalgaj salbariig avraachee niigmiindaatgal dampuurch bn
2016-03-23