Ж.Нурлан Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо
2016-03-22

Бодибилдингийн спорт гавьяаттай боллоо

 

Дэлхийд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 50 гаруй жил, Азийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эхлээд 45 жил болж байна. Харин Монголд бодибилдингийн холбоо үүсээд 20 жил болжээ. Энэ хугацаанд тус спортыг эх орондоо дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, Ази тивийн аварга Ж.Нурлан энэ өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа.

 

 

 

 

 

 

 

Түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

 

-Бодибилдингийн спортын анхны гавьяат болсон танд баяр хүргэе.

-Баярлалаа. Монголын бодибилдингийн спортын төрлийн анхны гавьяат болсондоо сэтгэл маш өндөр байна. Олон олон гавьяат, дэлхийн аварга энэ спортоос төрөх болтугай. Бүх тамирчиддаа амжилт хүсье. Гавьяат тамирчин гэдэг энэ эрхэм хүндтэй алдар цолыг хүртээд сэтгэл маш их хөдөлж байна. Нийт Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

-Таны хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болж түүхэн амжилт гаргасан. Энэ удаад ч мөн түүхэн шагнал хүртлээ. Бэлгэшээлтэй санагдаж байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын анхны дөрвөн удаагийн аварга болсон, анхны дэлхийн аваргыг эх орондоо авчирсан. Өнөөдөр Монголын бодибилдингийн түүхийн анхны гавьяат болж байгаадаа сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч спорт сонирхогчдоос өндөр үнэлгээ авсандаа баярлаж явдаг.

 

-Дэлхийн аварга болох, гавьяат тамирчин болохыг зорьж байсан болов уу. Одоо харин цаашдын зорилго юу байх вэ?

-Цаашдаа амжилтаа илүү их бататгахыг хичээнэ ээ. Тамирчин хүний бодож явдаг хамгийн эрхэм зүйл бол ерөөсөө л амжилт гаргах шүү дээ. Дэлхийн, олон улсын хэмжээний чанартай тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд цуурайтуулах юм. Энэ зорилгодоо хүрсэндээ, мөрөөдөлдөө хүрч чадсандаа маш их баярлаж явдаг даа.

 

-Хэдэн жил бодибилдингийн спортоор хичээллэж байна вэ?

-Энэ спортоор 17 настайгаасаа 1990 оноос хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 26 жил хичээллэж байна.

 

-Өнөөдөр Наузызын баярын өдөр тохиож байна. Та Казах түмэндээ мэнд дэвшүүлэх үү?

-Тэгэлгүй яахав. Нийт Казах ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Дархан мастер:
Бауар хүргие
2018-07-14
зочин:
баяр хүргье
2016-03-22
Зочин:
nudee oljeee shagnal
2016-03-22
kazakh zaluu:
Nurlan akhad amjilt bayariin mend hurgie ger buld chine az jargal husie mundag shuu
2016-03-22
zochin:
Bayar xvrgie
2016-03-22
Зочин:
Bayar hurgeye! Sain saihaniig huseye!
2016-03-22
zochin:
bayar xurgeye Nurlanaa amjilt az jargal
2016-03-22
Зочин:
alivaa yumand tuushtai,zorilgotoi
2016-03-22
э:
маш сайн байна амжилт хүсье
2016-03-22
э:
маш сайн байна амжилт хүсье
2016-03-22
э:
маш сайн байна амжилт хүсье
2016-03-22
э:
маш сайн байна амжилт хүсье
2016-03-22
э:
маш сайн байна амжилт хүсье
2016-03-22
1234:
ug ni ahmadiin delhiin avarga shuu dee, busad turluur zunduu l ahmadiin delhiin avrguud bn
2016-03-22