Ц.Баярсайхан гавьяат эдийн засагч боллоо
2016-03-22

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, салбартаа олон жил идэвх санаачилга гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Монгол Улсын гавьяат эдийн засагч, бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсаны дараа “Төрийнхөө нэрийн өмнөөс хийсэн бүтээснээ үнэлүүлж байгаа Монгол Улсын олон мянган ард иргэддээ та бүхнээр төлөөлүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбар салбартаа гаргасан амжилтыг үнэлж байгаа хэрэг юм. Та бүхний хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал. Шагнал гэдэг бол та бүхний хийсэн болоод хийж бүтээх бүтээлд нь боломж өгч байгаа, мөн цаашид хийж бүтээх бүтээл чинь улам арвин байна хэмээн итгэж өгч байгаа шагнал. Төр түмний итгэлийг дааж энэ эндээ хүрч, улам сайн ажиллахыг та бүхэнд ерөөе. Гуравдугаар сар бол олон баяр давхацсан сар байдаг. Олон баярыг давхцуулж төр түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа, ажиллаж байгаа салбар салбарын хүмүүсийг төлөөлүүлэн өнөөдөр та бүхнийг шагнаж байгаа. Ойрын үед маш олон иргэд өөрсдийнхөө зүтгэлийг үнэлүүлнэ гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд дахин баяр хүргэе хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Шагнал:
Энэ улсыг дампуурлын ирмэгт хүргэчихээд шагналын хураар булаад бгаму!!Каплагаа шагнаач!!
2016-03-24
bolio:
Yag yu hiisen hun be? Bayarsaihan hiisen yumtai heleh ugtei humuustee l ogmoor bh yum daa. Amarjargaliin hajuud bol chigchii huruund ni ch hurehgui humuust l gavyat ogood bh yumdaa
2016-03-22
Зочин:
Bayr hvrgie amjilt hvsie
2016-03-22
Зочин:
Ерөнхийлөгч өө, гавьяаг зүүх эрхгүй хүмүүст шагнал гардуулах бус улс орноо эмхлүүлэч ээ. Сүйрлээ шүү, та шагнал өгч enjoy болж байх үеэр
2016-03-22
Зочин:
yag yu hiisen hunmdee ediin zasagt.
2016-03-22