Ц.Цэрэнболд хааны дүр бүтээнэ

Казах ард түмэн Ойрадын ноёрхлоос гарсны 550 жилийн ойг угтан “Казахель” хорин ангит уран сайхны киног бүтээж байна. Тус кинонд соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Монголын Узтөмөр хааны дүрийг бүтээж байгаа аж.
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевны санаачилгаар эл киног бүтээж байгаа юм байна. Ильяс Есенберлиний “Нүүдэлчид” романаас сэдэвлэсэн тус киноны зураг авалт өнгөрсөн сард Казахстаны Астана хотноо эхэлжээ. Кино бүтээхэд зориулж тус Улсын Соёлын яамнаас 500 сая тенге төсөвлөсөн байна.
“Казах ель” олон ангит киноны нээлт ирэх долдугаар сарын 6-нд Астана хотод болох аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ