Цэргийн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орно

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр 12:20 цагт болох ажээ. Уг нь энэхүү барилгыг 2013 онд ашиглалтад өгөх ёстой байжээ.
Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн, 300 гаруй ортой эмнэлгийн барилга нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэжээ.
Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь уг эмнэлгийн шинэ байр юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ