Цаг урагшлуулахын давуу болон дутагдалтай тал
2016-03-23

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

 

 

Энэ жилийн хувьд 03-р сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 30-31 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

 

Давуу тал:

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

 

  Ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна.  Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна.  Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.

 

Тооцоот жил

Хэмнэлт

Тооцоолсон байгууллага

1983

6.5 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1984

7.0 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1985

8.6 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1988

13.0сая кВт

ЭХУүүГеологийн яам

1989

14.3 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1998

23.0 сая кВт

ДБХ яам

1999

24.5 сая кВт

ЭХГУУ яам

 

Энэ хүснэгтээс үзэхэд 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээр авбал 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ.

 

Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалийн хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Бразил улсад зуны цагийн хуваарь нь нэг жилийн цахилгааны хэрэглээний 1%-ыг хэмнэдэг гэж судалгаа гарчээ. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарьт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

  Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба жуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Австрали улсад зуны цагийн хуваарийг мөрдлөгө болгохгүй гэж шийдсэнээс хойш аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн зүүн өмнөд бүсийн жуулчлалын байгууллагууд энэ шийдвэр биднийг сая сая долларын алдагдалд оруулж байна хэмээн үзэж буцаахыг шаардаж мөн улсаа бүсчлэн хувааж энэ цагийн хуваарийг мөрдөх санал ч хүргүүлээд байгаа юм байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.

 

Дутагдалтай тал:

 

  Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба комьпютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. Мөн 2012 оны судалгааны дүнгээр бас нэг хачирхалтай зүй тогтлыг илрүүлсэн нь цагийн өөрчлөлтөөс болоод бие махбодь ядарсан үедээ хүмүүсийн ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ОРОНДОО ӨТӨЛЖ ҮХВЭЛ ТААРСАН УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ.
2019-12-02
Зочин:
Цаг нааш цааш болгох үнэхээр ядаргаатай, хэмнэж сүүд болохгүй шал дэмий зүйл.Хавар энэнтэй энэнгүй ядарч байхад ёстой ядраачихдаг эддээ.
2016-03-23
Зочин:
zugeer l baigaliin tsagaaraa amdarmaar bna.
2016-03-23
Зочин:
Дутагдалтай тал гэсэн чинь их учир дутагдалтай байна даа
2016-03-23
Зочин:
Гватемаль улс ямар хамаатай юм. Манайд хүүхэд сургуульдаа харанхуйд яваад байна уу
2016-03-23
Зочин:
комьпютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах нь тийм хүндрэлтэй юм уу, буруутгах юмаа олж ядах юм. Энэ чинь хэдхэн секунтын ажил шүү дээ
2016-03-23
Зочин:
Цаг урагшлуулах нь зөв
2016-03-23
Зочин:
100 САЯ Ч ХҮРЭХГҮЙ ТӨГРӨГ ХЭМНЭХМЙН ТУЛ АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОХ ГЭЖ ҮҮ?
2016-03-23
zochin:
ард түмнээсээ санал асуулга авмаар юм эсэргүүцэж байна
2016-03-23
zochin:
цагаар оролдохоо больёоооооооооооооооооооо
2016-03-23
zochin:
цаг урагшлуулахыг эсэргүүцэж байна Хүмүүсийн эрүүл мэндийг бодмоор юмаа
2016-03-23
zochin:
Цаг нааш цааш болгохоо болихыг чин сэтгэлээсээ хүсье,эрүүл мэндэд маш муу гэсэн шүү,
2016-03-23
ggg:
buruu
2016-03-23
зочин:
цагийг нааш цааш болгохоо болимоор юм даралт ихэсгээд бачимдуулаад ,тайван амьдармаар байна ,өөр гаргах ,оролдох шийдвэр байдаггүй юм уу
2016-03-23
зочин:
цагийг нааш цааш болгохоо болимоор юм даралт ихэсгээд бачимдуулаад ,тайван амьдармаар байна ,өөр гаргах ,оролдох шийдвэр байдаггүй юм уу
2016-03-23
ЗОЧИН:
ЭНЭ ШАЛ ДЭМИЙ ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ ХОРТОЙ. САЙХАНБИЛЭГ ГЭЖ НЭГ НӨХӨР ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЛООЗОГНООД ЯМАРЧ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ. ХАРИН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ӨРХИЙН ОРЛОГЫГ СҮЙРҮҮЛЖ ДУУСЛАА. БИ ХУВЬДАА ҮҮНИЙ ЭСРЭГ БАЙДАГ. ХҮН БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БҮТЭЭГДЭХҮҮН УЧРААС ТҮҮНИЙ ЗҮЙ ЗОХИЦЛООР ЯВАХ НЬ ЗӨВ. САЙХАНБИЛЭГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГӨӨС ХУРДХАН ЗАЙЛЖ ЯЛАА ЭДЛЭЭЧ
2016-03-23
Зочин:
АН гэж үнэн лайтай гарууд юмаа
2016-03-23
иргэн:
ядаж цагаар оролдохоо больчих тэгэх үү. байгалийн жамаараа амьдармаар байна. энэ стрессийн хажуугаар бие мах бодиороо хохирмооргүй байна. хийх ажил олдохгүй байна уу.
2016-03-23
басан:
АН үнэхээр гэнэн юмаа дандаа алдаатай, бодлогогүй, хүнээ боддоггүй шийдвэр гаргаад түүндээ адлуулаад ардчилалаа сөнөөж хямрааж дууслаа Биологийн цаг өөрчлөх нь хөгшид, хүүхдүүдэд хамгийн аюултай соцшийдэл, Сайханбилэгээ нэг ч гэсэн удаа ард иргэдээ бодоод алдаагаа зас???
2016-03-23
Аргаа:
Зөв зөв
2016-03-23
Зочин:
Харин ч зүгээр санагддаг...орой унтах өглөө босох цагаа зохицуулчихвал нээх асуудал үүсээд байдаггүй...бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч бгаа олон сая хүн энийг хүлээж аваад амьдраад л бна...бид л гэж юу ч хүлээж авах чадваргүй болцон 2 талд нь гарч суучихаал мэрээл бдаг ард түмэн өөр хаана ч бхгүй гэдэгт бараг бүрэн итгэж байна
2016-03-23
Аргаа:
Зөв зөв
Пүүжий:
Манайхны муу зан шүү дээ? Бүх юмыг дээрээс нь хийгэх гээд байдаг. Тэрнээс сургууль, цэцэрлэг, ААНБ-ууд өөрсдөө шийдвэрээ гаргаад явахад болно шүү дээ. Заавал дээрээс бүх зүйлийг зэрэг урагшлуулах гээд байдаг буруу??? Цахилгаан хэмнэхээс илуу ямар их ажил, зохицуулах ажил, цагийн тохируулгын ажил ундардаг гэж бодно. Энэ буруу????
2016-03-23
KKKKKKKKKK:
Цаг урагшлуулж хойшлуулах ч яахав гэхдээ үндэслэл болгоод байгаа тоон үзүүлэлт нь таалагдсангүй. Он тоолол Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээ энэ тэр яг одоо ямар байна вэ ?харьцуулж гаргах гээд байгаа юм бол ядаж 5 жилийн дундажаар гаргачихгүй дээ.
2016-03-23
Зочин:
.Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. !!!! ЭНЭ ОДОО ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭЭ
2016-03-23
зочин:
биемахбодийн дасан зохицол яриад байна шөнийн 3 цагт нар манддаг болчихвол чи унтах ч хэрэггүй юм байна
2016-03-23
зочин:
эдийн заснийн хувьд ашигай байдаг хэдийд ч хамгийн түрүүнд хүнээ л бодмоор юм даа ерөнхий сайдаа!!!
2016-03-23
Бат:
Хүний биологийн цагийг өөрчлөх нь нийт ард иргэдийн ялангуяа бага насны хүүхэд, ахмад хүмүүсийн эрүүл мэндэд маш хохиролтой. Нийт ард иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг тооцвол хэмнэсэн цахилгаан эрчим хүчнээсээ давах нь ойлгомжтой. Ард нийтийн эрүүл мэндээс чухал зүйл үгүй тул цаг өөрчлөхийг болих хэрэгтэй.
2016-03-23
Иргэн:
Дэлхийн томоохон орнууд бүгд цагаа урагшлуулж хойшлуулж болоод байхад манайх бас болно. Өглөө нэг цагаар түрүүлж бослоо гээд муу юм байхгүй. Өглөө 5 цагт нар мандаж байхад 8 цаг хүртэл унтах ямар хэрэг байнаа
2016-03-23
зочин:
биемахбодийн дасан зохицол яриад байна шөнийн 3 цагт нар манддаг болчихвол чи унтах ч хэрэггүй юм байна
зочин:
ёоё дараагийн засаг барих хүмүүс цагаар ядаж битгий оролдооч гуйя, үнэхээр дарамттай юмаа. хүүхдүүд маань нойрмоглоод цэцэрлэг сургуульдаа явахад ч хэцүү орой эртхэн унтуулж амраах гэхээр цаг нь явж өгөхгүй лайтай
2016-03-23
zochin:
МАХН, МАН, Ардчилсан хувьсгал гархаас өмнө цаг хойшлуулдаг, урагшлуулдаг л байлаа элдэв долоон яриад монголчуудын толгойг угаагаад л янз бүрээр хэлээд л төр засгын эрхэнд гарч ирсэн одоо яасан буцаад л хаясан шүлсээ залгиад , монгол орныг өр зээлэнд оруулаад ард түмнийг ядууруулаад тартагтана хаяаад сонгуулиас дахин сонгогдохгүй унах нь ойлгомжтой боллоо шүү хариуцлага байна уу
2016-03-23
зочин:
байгалийн жамаар үхмээр байна шүү юу ч хийж чадахгүй байж тайван байлга
2016-03-23
зочин:
эрчим хэмнэж байна гээд ард түмний эрүүл мэндийг хэдэн төгрөгөөр худалдаж байгаа юм биздээ хүнээ дандаа хохироож л байвал санаа нь амарагч нар болих хэрэгтэй
2016-03-23
Зочин:
цаг нааш цааш болгодог асуудлыг болих хэрэгтэй нэг л ажил хийсэн гэсэн нэр авах гэсэн санаа ш дээ
2016-03-23
000:
хэдэн дарга СЭТЭРТЭНГҮҮД ЦАГ БАРИДАГ ЮМ ШИГ, ЭНЭ ТЭНЭГ АСУУДЛАА БОЛИМООР ЮМ. ЮУН АШИГ ТУС, АРД ТҮМЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДМООР ЮМ. ЮМ ХИЙЖ ТУС БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ГАЙ БОЛМООРГҮЙ БАЙМААР БАЙХЫН ЭРХЭМ ДАРГА НАРАА
2016-03-23
1111:
1 цаг урагшлуулж хойшлуулсанаар манай улс ашиг олж хэмнэлт гаргаж байгаа нь юу л бол, үүнээс өөр ашигтай юмаа хэрэгжүүлж чадахгүй байж ард иргэдээ амар тайван байлгамаар юм. Үгүй ядаж хүүхэд нялхас хөгшин настай хүмүүсээ бодмоор юм. Майнай улс шиг ёс заншилтай цаг нараар бүх юмаа тооцоолдог ард түмэнд бол хэрэггүй л арга хэмжээ , Үгүй ядаж л нас барсан хүмүүсээ цаг нарт нь гаргаж эцсийн замд нь зөв үдмээр байна.
2016-03-23
zochin:
manai shig ulsad yamar ch shaardlagagui. Teneg shiidberee ctuctal
2016-03-23
Зочин:
Энэ байгалийн цагийг нааш цааш болгодогоо болих хэрэгтэй. АНын засгийн газар өөрсдийн ажлыг сайжруулж ,оюунлаг хүмүүсээр гэнээгээ тэлж ачааллаа нэмэгдүүлэхийн оронд зай гарвал ардаараа турших , торгох, татвар нэмэх аргаар өөрсдийн үоэлгэн байдлыг биднээр нөхөх тэнэг муйхар арга гаргаж байна. Арай хийж больсон зүйлийг сэргээдэг шал хэрэггүй зүйл Та нар өөрсдийгөө л хэмнэ . Та нар цөөхөн байх тусмөө л улс оронд минь ашигтай . Асар их ашигтай.
2016-03-23
Зочин:
ай мэдэхгүй дээ
2016-03-23