Украин нисгэгч 22 жилийн ял авчээ
2016-03-23

Украины зүүн хязгаарт сурвалжлага бэлдэж явсан Оросын хоёр сэтгүүлч өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард дайралтад өртөж, амиа алдсан юм. Сэтгүүлчдийн аминд хүрсэн хэмээн Украины нисэгч эмэгтэй Надя Савченког буруутгаж, баривчилсан. Оросын эрх баригчид нисгэгчийг санаатайгаар сэтгүүлчдийг хөнөөсөн хэмээн буруутгасан юм. Шүүхээс нисгэгчийг буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн ч тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл өчигдөр Москва хотноо нисгэгчийн шүүх хурлаас сэтгүүлчдийг санаатай алсан хэмээн Надяг буруутгаж, 22 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Шүүгчдийг шийдвэрээ уншиж байхад нисгэгч эсэргүүцлээ илэрхийлэн “Жүжиг, жүжиг. Би давж заалдсан ч ялагдах байх” хэмээн хашгирч, Украины төрийн дууллыг дуулжээ. Шүүх хурал явагдсан байрны гадна Надягийн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлэн, цагдаагийнхантай мөргөлдсөн байна.

 

Ерөнхийлөгч Петр Порошенко “Украин хэзээ ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Өнгөрөгч долоо хоногт болсон шүүх хурлын үеэр Надя шүүгчид рүү дунд хуруугаа гаргасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
nasaar ni horih baisan, muuhai aluurchin, baharhaad shyyhiin ajillagaag doromjlood baigaa shyy, zavaan er em ni medegdehgui aluurchin
2016-03-23
nnn:
Xoxoluudiig tegj baix xeregtei.mash zov shiidver garsan bna.
2016-03-23
ХЭХЭ:
ОДОО УКРАЙНЧУУД ОРОСЫН ХЭДЭН ЦЭРЭГТ 22 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
2016-03-23