Би УИХ-ын дэд дарга болохгүй
2016-03-23

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр 19.00 цагт телевизийн халз мэтгэлцээнд оролцохыг урьсан. Гэвч Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолттой явж байгаа тул оролцож амжихааргүй болжээ. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх телевизийн халз мэтгэлцээнээ нэг сараар сунган, ирэх дөрөвдүгээр сарын 23-нд товлосон байна.  Халз мэтгэлцээнээр Хуримтлалын сан бүрдүүлэх бодлого, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай зэрэг хуулийн төсөл, иргэдээс ирсэн асуултаар мэтгэлцэх аж. Мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Л.Цог, Г.Уянга нарын гишүүн бүлгээсээ гарсан. Та “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах уу?

-Энэ асуудлыг Л.Цог, Г.Уянга бид гурав хамтдаа ярьж байсан. Гэхдээ бид 3 хамтдаа бүлгээс гарвал эвсэл задарна, Засгийн газар ч задарна. Манай бүлэг даргаа одоог хүртэл томилоогүй байгаа. Миний зүгээс Ч.Улаан гишүүнийг бүлгийн даргаар томилох саналыг гаргасан боловч хэрэгжээгүй. Энэ бүхнээс үндэслэн Л.Цог, Г.Уянга нарын гишүүн бүлгээс гарах болсноо мэдэгдсэн. Хэрвээ би бүлгээс гарвал “Шударга ёс” эвслийн бүлэг задарна. Миний хувьд одоогоор тодорхой шийдгүй харж  байна.

 

-Таныг УИХ-ын дэд даргаар томилох яриа гарч байна. Үнэн үү?

-УИХ дахь бүлэг УИХ-ын дэд даргатай байх заалттай. Тиймээс ч Л.Цог гишүүнийг манай бүлэг УИХ-ын дэд даргаар томилох санал гаргасан. Одоо Л.Цог гишүүн бүлгээс гарсан болохоор ёсзүйтэйгээр УИХ-ын дэд даргын ажлаа хүлээлгэн өгөх байх. Миний хувьд УИХ-ын дэд дарга болохгүй. Тийм санал ч надад ирээгүй.  Ирсэн ч би УИХ-ын дэд дарга болж албан тушаал хөөцөлдөхгүй.

 

-Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг халз мэтгэлцээнд оролцохгүй бол та эвслийн бүлгээс гарах уу?

-Ерөнхий сайд мэтгэлцээнд ирнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ок:
зөв дэмжиж байна
2016-03-24
Зочин:
Huren oimsnii havchuulga mini odoo joohon hun shig bai. Tertei tergui chamaig yamar hun yum be gedgiig ard tumen medchiheed bna. Ted oor ooriin dugneltee ali hediin hiichihsen. Duu mini chi oirhon setgej holiin zamdaa ooroo oortoo saad taviad baigaag chini teselgui helchihlee. Dur esgeh unen bodit baidal hoyor bol asar hol yalgaatai baidag yum shuu.
2016-03-24
Зочин:
Иймэрхүү хүмүүс төрийг самууруулж хувийн эрх ашиг нэр төрөө өсгөхийн тулд шантаажилдаг явдал газар авахнээ . Хоёр нүүрэлсэн үзэл бодол хамт олондоо туйлбаргүй иймэрхүү хүмүүс намаас нам дамжин албан тушаал горьдон урваж шарваад байхад болно гэж бодоцгоож байх шиг байна. Бусад намууд иймэрхүү өрөвдмөөр хоёр нүүртэнгүүдээс болгоомжлохгүй бол хаана ч очсон тэр газраа буснуйлахад цаг заваа бардаг болтой.
2016-03-23
Зочин:
chi chadahguiee bitgii muruud ih um sandag novsh ve!!
2016-03-23
Зочин:
Гэхдээ л үйты үнэд оржээ . Дараа нь оймс ямар ч үнэгүй болох нь тодорхой
2016-03-23
Зочин:
Үйтс үнэд оржээ. Уянга зөв наймаа хийжээ ккк
2016-03-23
Зочин:
Чааваас эвсэл задрахгүй нь би гээд дэд дарга эсвэл нэг дарга болох санаа цхалзаад байгаа нь өрөвдмөөрч юм шиг
2016-03-23
Зочин:
tegeed zavsriin orond ajil hiih uu
2016-03-23
иргэн:
Жоом минь чи нөгөө хоёр шигээ нэр дэвшиж гараагүй, зүгээр л нэг муу жагсаалтын амьтан ш дээ, чи гарлаа л бол хэн ч биш гөлөг, тэгээд л гарч чадахгүй зууралдаад байгаа биз дээ, бас их том том бэээнэээ, ккккк
2016-03-23
Зочин:
ИРНЭ гэж зоригтой, бардам хэлж байнаа. аргагүй л ЗГ-ын судсыг атгаад сууж байгаа хүн мөн дөө. Тэнгэрээс од шүүрэх мөч ...
2016-03-23
Зочин:
Үйтс үнэд оржээ. Уянга зөв наймаа хийжээ ккк
Зочин:
ганбаатар баярцогт 2ынх шиг бэлтгэлгүй,үр дүнгүй,амтгүй тэнэг мэтгэлцээн бүү болгоорой.ганбаатар шиг наана нь битгий сүржигнэ
2016-03-23
Зочин:
ганбаатар баярцогт 2ынх шиг бэлтгэлгүй,үр дүнгүй,амтгүй тэнэг мэтгэлцээн бүү болгоорой.ганбаатар шиг наана нь битгий сүржигнэ
2016-03-23
Зочин:
ene neg orj garsan vm hen bolood gaihuulaad bgaa vm be neg mur bur zalibal taarna anhnaasaa l uynga ene 2 -g songogdohod buh humuus durgui huleej abaagui odoo tegeed hen bolood ingej tom duugraad bgaan teneg hun tenegeeree l duusdag gej unen vmaa
2016-03-23
Зочин:
Гэхдээ л үйты үнэд оржээ . Дараа нь оймс ямар ч үнэгүй болох нь тодорхой
зочин:
эвслээсээ гар гар тэртээ тэргүй цаашаа явахаа байсан монголчуудад эвсэл хэзээ ч сайн зүйл авчирч байгаагүй гэдгийг бүгд санах хэрэгтэй
2016-03-23
irgen:
sain baina alban tushaaliin telee bish gedeg ug cnin mash zev evslees garval ner hund cnini esne shuu
2016-03-23