Ц.Оюунбаатар АТГ-ыг уучлалт гуйхыг шаардлаа
Өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын албан өрөөнд АТГ-ын гэх дөрвөн хүн дайрч орон, зүй харьцсан гэх мэдээлэл цацагдсан. Түүний өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын бусад сонгуульт ажилтнууд байсан бөгөөд АТГ-ынхан албан бичиг өгөхөөр ирснээ хэлж, бичлэг хийжээ.
Тэгвэл энэ үйлдлийг хууль бус хэмээн үзэж, Шадар сайд Ц.Оюунбаатар Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлэв. Тус шаардлагад "Шадар сайдын албан өрөөнд хууль бусаар, зөвшөөрөлгүй дайрч орсон гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль зөрчсөн балмад үйлдлээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна" гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ