Хотын дарга асан нас баржээ

Канадын Торонто хотын дарга асан Роб Форд өчигдөр 46 насандаа нас барсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрээр хар тамхины эмчилгээ хийлгэж байжээ. Форд өнгөрсөн 2014 оны долоодугаар сард биеийн байдал нь эрс муудаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шинжилгээгээр хорт хавдартай болох нь тогтоогджээ.
2013 оны эхээр тэрээр хар тамхи хэрэглэж байхдаа баригдсан юм. Нэгэн интернэт хэрэглэгч хотын дарга гэртээ хар тамхи хэрэглэж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, дуулиан тарьжээ.
Тэрээр хар тамхи хэрэглээгүй хэмээн үгүйсгэж, суудлаасаа буухгүй хэмээн тэмцсэн ч шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, огцруулсан билээ.
Хотын дарга хар тамхи хэрэглэхээс гадна согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ