Орон сууцны контор, СӨХ-д цахилгаан хязгаарлах эрхгүй

ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоодод цахилгаан эрчим хүчийг таслах, айл өрхийн цахилгааныг хязгаарлах эрх байхгүйг УБЦТС ТӨХК-иас мэдэгдэж байна.
УБЦТС ТӨХК-д иргэдээс ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан хэрэглээг нь хязгаарладаг тухай гомдол ирсээр байгаа аж.
Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авахаар болжээ. Тухайлбал удаа дараа хэрэглэгчийн эрхийг зөрчсөн Санконфорт, Батдулаан өргөө ОСК, Эв нэгдэл СӨХ, Гангар инвест ОСК, ТАУНКОМПОРТ ХХК, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-4, Маршал комфорт ОСК, Шинэ 100 айл, Хайран СӨХ, Од СӨХ, Соёмбо СӨХ, Нархан СӨХ, Үлэмж өрнөх СӨХ, Хайран СӨХ, Цоглог СӨХ, Сэргэлт СӨХ зэргээс мөнгө нэхэмжлэхээр болсон байна.
Мөн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг ШӨХТГ болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ