Цэргийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор ашиглалтад орлоо
2016-03-23

 

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.


Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунцэцэг, БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга болон цогцолборыг барьж гүйцэтгэсэн "Баярск" констракшны удирдлагууд, эмч, сувилагч, ажилтан алба хаагчид оролцлоо.
Энэхүү цогцолбор барилгыг 2011 оноос хойш барьж эхэлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү өнөөдөр ашиглалтад орж байна. Барилгын явцтай өнгөрсөн арваннэгдүгээр сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан танилцахдаа барилга гүйцэтгэгч талыг ажлаа шавдуулж, ашиглалтад өгөх хугацааг богино байхыг сануулж байсан юм.
Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилга нь А,Б,В гэсэн блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байхаар төлөвлөн барьжээ.

 

Ёслолын арга хэмжээг нээж БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргал "Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд байдаг манай эмнэлгийнхэн шинэ орчин нөхцөлд, орчин үеийн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байна. Шинэ эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын яриа хэлэлцээрийн дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлттэй зээлээр авсан. Энэхүү тоног төхөөрөмжөө холбосон байгаа. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч сурган мэргэшүүлсэн. Цаашдаа эмнэлгийнхээ дотоод тавилга, ор хэрэгслээ шинэчилсэний дараа шинэ байрандаа нүүж орно" гэсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж дээ одоо сайн эмч нарыг бэлдэх хэрэгтэй шүү шинэ барилга тоног төхөөрөмж байлаа гээд эмч нь муу яаж эмчлэх вэ монголд өвчний онш олж чадахгүй явдал маш их байдагш дээ
2016-03-23
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-23
zochin:
ashguidee achaallaa diilehgui zovj baisan yum odoo deerdeh baih
2016-03-23