Халдлагад ах, дүү хоёр оролцжээ
2016-03-24

Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудалд болсон халдлагад ах, дүү хоёр оролцож, амиа золиослосон тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Амиа золиослосон Халид болон Брахим нар Бельгийн цагдаагийн газарт бүртгэлтэй этгээдүүд байжээ.

 

Тэднийг террорист халдлагад оролцсон, хориотой зэвсэг хадгалсан хэмээн буруутгаж, баривчилж байсан гэнэ. Мөрдлөгийн явцад тэд нэрээ өөрчилж, байр түрээсэлж, халдлагад бэлдэж байсан нь тогтоогджээ.

 

Нисэх буудлын хяналтын камерт халдлагад оролцсон гурван этгээд бичигдсэн юм. Хар савхин бээлийгээр ижилсэн хоёр этгээд нь Халид болон Брахим нар болохыг тогтоосон байна.

 

Брюссель хотноо болсон халдлагаар 31 хүн амиа алдаж, 250 гаруй хүн шархтжээ. Нисэх буудалд болсон дараалласан дэлбэрэлтээр 14 хүн амиа алдсан гэв. Ах, дүүсийг Парисын халдлагад оролцсон хэмээн сэжиглэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Orchin ye-n ardchilal hunii erh geed tenegddeg. Manaikhan bas duuriagaad bgaa. AH -han ih tenegtene shu.
2018-08-10
zochin:
ehleed sejiglej baihdaa shuud horih esvel ter nutag ruu ni butsaah bsan ym muuhai humuusiig
2016-03-24
Orchin ye-n ardchilal hunii erh geed tenegddeg. Manaikhan bas duuriagaad bgaa. AH -han ih tenegtene shu.