Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна
2016-03-24

 

 

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт хүрэлцэн очлоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байна.

 

Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм.

 

Харин маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана. Аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Michelle Brice:
HOW CAN I RECOVER MY LOST CRYPTO ? CRYPTO SCAM VICTIMS RECOVER THEIR LOST FUNDS THROUGH LOST RECOVERY MASTERS. The Lost Recovery Masters is a team of experienced Crypto Experts currently collecting funds back to all scam victims. Anyone that has fallen prey to these fake online imposters and bogus investments Schemes contact Lost Recovery Masters and explain your situation; They will assist you in all crypto scam retrieval funds, bitcoin wallets reclaiming, investment scam, mobile mass surveillance, and cyber - attacks. Support team Mail: ( Support@lostrecoverymasters.com ) WhatsApp: +1(204)819-5505. Web; https://lostrecoverymasters.com/ Don't forget to mention Michelle Brice referred to you.
2023-11-28