Хилээр хар тамхи нэвтрүүлдэг бүлгийг илрүүлэн, баривчлав

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.
Тухайлбал: энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын гурван иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ. Тэгвэл энэ сарын 23-ны өдөр мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүсчээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ