Дөрвөн тэрбум төгрөгийн зээл хүсчээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн энэ сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 1416 малчин 4 тэрбум 282.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
Үүнээс Төрийн банк энэ сарын 23-ны өдрийн эцсийн байдлаар 647 малчинд 1 тэрбум 936.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ