“Нисдэг камер” хүлээлгэн өглөө
2016-03-25

БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  хамтран “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай  газар нутгийн сүлжээ” болон “тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлж буй. Уг төслүүдийг Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь аймгуудад хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл төсөл хэрэгжиж байгаа аймгуудын БОАЖГ болон Хан хэнтийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, Их нартын хамгаалалтын захиргаанд судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Нисдэг камер буюу Дрон”-ыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүлээлгэн өглөө.

 

Энэхүү багаж хэрэгсэл нь судалгаа, шинжилгээ, мониторингийн ажлыг хөнгөвчилж, байгаль орчны хяналтыг сайжруулахад цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэгдэж менежментийн үр ашигыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Shuud.mn
Сонин хачин