Халдлагатай холбоотой этгээдүүдийг баривчилжээ

img

Цагдаагийнхан Брюсселийн халдлагад оролцсон байх магадлалтай зургаан этгээдийг өчигдөр 23.00 цагийн орчимд баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Баригдсан этгээдүүд бүгд Ойрхи Дорнодоос гаралтай. Одоогоор Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулж байна” хэмээн цагдаагийн газраас  мэдээлжээ.

 

Брюссель хотын метронд болсон дэлбэрэлтийн үеэр дээрх иргэд хяналтын камерт бичигдсэн байна. “Зургаан этгээдийн зарим нь Парисын халдлагад оролцсон байж магадгүй” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ