Керри, Путинтэй уулзжээ
2016-03-25

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москва хотноо ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Керри айлчлалынхаа эхэнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан байна. Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. Тэд 45 минут ярилцсан байна.

 

Керригийн айлчлалын гол зорилго нь Сирийн иргэний дайн болон Украины зүүн хязгаарт өрнөж буй асуудал аж. Путин энэ сарын эхээр Сириэс цэргээ эргүүлэн татсан билээ. Уг явдлыг Керри сайшаагаад “Таны шийдвэрийг талархан хүлээж авч байна. Оросын ард түмэн үнэхээр зөв шийдвэр гаргарлаа” гэжээ. Гэхдээ Керри “Украины зүүн хязгаарын асуудалд Оросын эрх баригчдыг хэтэрхий их оролцож байна” хэмээн буруутгасан байна.

 

Путин “Бид украинчуудад тусламж нийлүүлснээс өөрөөр тэдний амьдралд оролцоогүй. Украины эрх баригчид иргэдээ үл тоож байна. Төрийн хайр хишгийг хүртэж чадахгүй байгаа олон сая иргэн зүүн хязгаарт амьдарч байна. Ажилгүйдэл, өлсгөлөн газар авч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин