Дэлхийн сайхан бүсгүйчүүд ирнэ
2016-03-25

Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

 

Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна "Face of beauty international 2015" тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза, дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман нар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирэх гэж байна.

 

Тэд ирэх ням гаригт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардах аж. 

 

Дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болох юм. 

 

Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар ирэх зочид болон миссүүд маань ирэх мягмар гаригт "Туушин" зочид буудалд болох хэвлэлийн хурал болон лхагва гаригт MISSOSOLOGY MONGOLIA загварын шоунд мөн оролцно. Тэмцээний талаарх мэдээллийг http://Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудаснаас авч болох аж. 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SAIHAN BUSGUICHUUD YAHBEE
2016-03-25